Хакерууд 30 сая евро хулгайлжээ


Европын холбооны улсуудын байгалийн хий, агаар мандалд хортой бодис худалдаалахтай тэмцэх байгууллагын сүлжээнд 30 сая еврогийн хохирол учруулсан болохыг The Financial Times сонин мэдээллээ. ICE Futures Europe, Nasdaq OMX Commodities Europe, LCH.Clearnet зэрэг Европын томоохон биржүүд дээрх үйл ажиллагаанаас болж онц хохирол амсжээ. Евро комисс дээрх үйл явдлыг мөрдөн шалгаж эхлээд байна. Австри, Румын, Чех, Эстон, Швейцар улсууд хамгийн их хохирол амссан байх магадлалтай гэж Bloomberg мэдээлэлсэн юм.