Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд сонгуулийн сурталчилгааны хаалтад хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн бол хамгийн ухаант мэргэн шүүгч мөн билээ. Улсынэдийн засаг юунаас болж хямарсныг ард иргэдмаань сайн мэдэж байна. Унасныг босгож, буруудсаныг засахын төлөө бид хэрхэн хичээж буйг ойлгож, дэмжиж байна. Уруудалт зогссоныг, сэргэлт эхэлснийг анзаарч байна. Улс орон маань зөв замдаа орох нь гэсэн итгэлийн гал нь ассан байна. Энэ төр, засгийг “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэгтэй” болгочихвол эдийн засаг өсөж, бүтээн байгуулалт нэмэгдэн, хөгжил дэвшилд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эгэл түмнийхээ энэ их итгэлийн хариуд би Хямралгүй Монгол, Хариуцлагатайтөр, Алагчлалгүй шударга ёс, Авлигагүй нийгмийг тохинуулахын төлөө бүхий л бие сэтгэлээрээ хичээн зүтгэхээ амлан тангараглая.Туурга тусгаар улс орон, шилж сонгосон ардчилсан ёс, хуулиар дархалсан эрх чөлөө,энэ бүгд биднийх ээ. Эрдэм авьяастай хүн ард, эрдэс баялгийн их нөөц, үржин өссөөр байгаа эрдэнэт мал сүрэг бидний Монголынх оо. Эх оронч үзэл, улс үндэстнээрээ бахархах сэтгэл, сайхан ирээдүйг бүтээх эрмэлзлээр монгол хүн бүр бялхам дүүрэн байдаг. Бүдэрч унаад өвдгөө бэртээхэд өвдөлт мэдрэгддэг. Энэ өвдөлт дахиад унахгүй байхын сургамж болдог. Үүнтэй адил хямралаас бид сургамж, ухаарал олж авсан. Энэ мэт сургамждаа түшиглэж, эвээ нэгтгэн зүтгэсэн цагт өнөөгийн гундуухан дүр төрхийг өөрчилж чадна гэдэгтээ бибүрэн дүүрэн итгэлтэй байна.Алдаж болохгүй боломж, алт шиг цаг хугацаа урсан өнгөрсөөр байна. Талцахаа больж, эвээ хичээе, Монгол ах дүү нар аа ! Хуулиа хэрэгжүүлж, нийгмээ эрүүлжүүлье. Энэ үйл хэрэгт иргэн бүхэн хувь нэмрээ оруулахын төлөө эвлэлдэн нэгдэгтүн гэж би уриалж байна” гэлээ.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн штаб
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ