Өөрийн эхнэрийг дөрвөн настай хүүгийн хамт хөнөөсөн БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгч шоронд бус эмнэлэгт хэвтэж байна гэв үү

Admin
Өчигдөр 13 цаг 43 минут

Олныг цочроосон онц хэрцгий гэмт хэрэг үйлдэгч БНХАУ-ын иргэн Өргөнтал гэгчийн талаар та бүхэн санаж байгаа биз. Тодруулбал, өнгөрөгч оны 12 дугаар сарын 31-нд өөрийн эхнэр болох монгол бүсгүйг, дөрвөн настай монгол хүүгийн хамт заазуурдаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан билээ. Энэ хэргийг БНХАУ-ын иргэн Өргөнтал үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, Монголын шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсоод байсан юм. Тэгвэл ийм хэрцгий этгээд өдгөө шоронд бус эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллэж байна. Эх сурвалжийн хэлснээр, Өргөнталын бие нь өвдсөний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. 

 Гэмт хэрэг хийсэн омголон гарууд цагдаагийн урд очихоороо өвдчихдөг. Тэгээд эмнэлэгт хүргэгдээд тэндээсээ шорон руугаа буцдаггүй жишиг тогтчихсон.

Монголын өмгөөлөгч нар мөнгө л авч байвал элэг нэгтнийг нь алсан ч бай өмгөөлчихдөг юм байна. Хуульч, шүүгчид нь ч бас тавиад явуулчихдаг. Хэдэн халтар төгрөг аваад л хэргийг шийддэг болчихсон нийгэмд бид амьдарч байна. Монголын шүүх, өмгөөлөгч нар ажлаа яаж хийгээд байна вэ? Мөн Ж.Марат гэж нөхөр байна худал сүлжээ үүсгэж иргэдийг залилсан байхад батлан даалтаар гарчихсан. Монголчуудын маань мөнгийг залилж авчихаад түүгээрээ бүхэл бүтэн найман өмгөөлөгч хөлсөлсөн байдаг. Байцаагдаж байх хугацаандаа бие нь муудлаа гээд 3-р эмнэлэг рүү хүргэсэн ч мань эр бэл бэнчингээ гайхуулж үнэтэй төлбөртэй Гурван гал эмнэлэгт шилжиж тэндээ эрхэлж байх хооронд мөнгөний өмнө сөгдөж суусан өмгөөлөгч нэртэй гарууд нь асуудлыг нь шийдчихсэн байдаг.  Буруу зөвийг ялгаж салгаж чадахгүй бол хуулийн байгууллага байгаад яахав дээ. Мөнгөтэй хүний өмнө бөхийдөг хууль байхаар байгаагүй нь дээр биз.

 

PAPARATSI.MN