Манай улсад сүүлийн жилүүдэд хийн газыг хэрэглээндээ нэвтрүүлсэн. Энэ нь цахилгааныг хэмнэх зориулттай ч нөгөө талаараа бидний ирээдүйд заналхийлж, аюулын харанга хэдийнээ дэлдчихсэн. Гэтэл бид мэдсэн ч мэдээгүй юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг царайлсаар олон жилийг үдлээ. Сүүлийн үед бид бараг л өдөр болгон шахуу хийн газ үнэртэж хүүхэд мансуурлаа гэх аймшигтай мэдээ сонсдог болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ тал дээр дорвитой арга хэмжээ авсангүй. Газ үнэрлэж мансуурч зүрх нь зогсож амиа алдах тохиолдол хэдэнтээ гарсан. Газ үнэртэж амиа алдсан харамсалтай хэргийн хамгийн сүүлийн жишээ гэхэд энэ сарын 10-11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэр, Дэнжийн задгай тоот хашааны гадна 16 настай О нь газ үнэртэж үүдэнд нас барсан аж.Харин өчигдөр СБД-1 хороонд суух Х /эр.15н/, ХУД-15 хороонд суух Я /эр.16н/, ХУД-11 хороонд суух Ө /эр.16н/, ХУД-11 хороонд суух У /эр.14н/ нар нь ахуй хэрэглээний газ үнэртэж байсныг СБДЦХ-1 илрүүлэн шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар газны хоосон лааз хоёрыг хураан авсан байна.
Газ үнэртэж мансуурсанг амиа алдсан энэ мэт хэргүүдийн цуваа үл тасарна. Уг нь насанд хүрээгүй хүүхдэд газ зарахыг хориглосон ч хотын захын жижиг дэлгүүрүүд нууцаар худалдсаар өдийг хүрсэн. Эцэс төгсгөлгүй үргэлжилж байгаа энэ аюулын харангыг зогсоох арга хэмжээг холбогдох байгууллагууд нь онцгой анхаарах шаардлагатай байна. Гаазанд хордсон хүүхдүүдийн сэтгэцэд хэрхэн өөрчлөлт ордог талаар албаны хүнээс тодруулахад, "Ухаан санаа самуурсан, орон гаран, орон зайн баримжаа алдагдсан. Нүдэнд нь хий юм харагдаж чихэнд нь хий юм сонсогдсон байдалтай байдаг. Үүдээр ороод ирэхэд л газ хамар цоргиж хүүхдийг ярих тоолонд үнэртэнэ. Мөн байн байн гар хөл нүүр амаа маажина. Ер нь тогтворгүй, айдас түгшүүртэй болчихоод ирдэг" гэв. Харин хүүхдүүд яагаад газ үнэртдэг талаар тодруулахад, "тухайн хүүхдийн хүмүүжил, айдас, түгшүүр, стресс, гутрал, гуниг дарамт, бэлгийн хүчирхийлэл гээд бусад олон зүйл нөлөөлж сэтгэлзүйн дарамтанд орсноос болж тэр айдсыг даван туулахын тулд аливаа зүйлд донтдог. Хамгийн гол нь эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа, хяналт сул байгаатай холбоотой" гэсэн юм. Тиймээс эцэг эхчүүд минь эрдэнэ мэт хайрлаж өсгөдөг бяцхан үрээ хаана юу хийж хэнтэй нөхөрлөж явааг сонирхож үргэлж анхаарал, халамж тавьж баймаар байна. Таны хүүхэд хэзээ ч газ үнэртэж, буруу зүйл хийхээргүй хүмүүжилтэй хүүхэд байж болох ч үеийн найзууд нь үнэрлэж байвал, даган дуурайж сонирхох, улмаар донтох, амиа алдах эрсдэлтэй гэдгийг мартаж болохгүй юм шүү.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана