Өнгөрөгч долоо хоногт ихэр хүүхдийн эх болсон алдарт дуучин Бейонсе нялх биетэй ч ажил, албандаа орохоос өөр аргагүй байдалд хүрсэн байна. Охин Блю Айвитай нь нэр нэг баяр ёслол болон төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулагч эвент-компанитай шүүхдэлцэх ажилдаа ханцуй шамлан оржээ. Тодруулахад, дуучин бүсгүй өнгөрөгч онд бусад алдартнуудын нэгэн адил охиныхоо нэрийг брэнд болгохыг зорьсон ч бүтэлгүйтсэн билээ. Охиныг нь мэндлэхээс таван жилийн өмнө Вероника Моралес гэгч бүсгүй тийм нэртэй компаниа байгуулж, барааны тэмдгээ баталгаажуулсан байсан аж. Дуучин бүсгүй шүүхэд хандсан ч шийдвэр компанийн талд гарсан юм. Шазруун Бейонсе шүүхийн шийдвэрийг давж заалдан, хэрүүл заргаа үргэлжлүүлж, охиныхоо нэрийг "эргүүлэн" авахыг чармайж байгаа аж.
PAPARATSI.MN
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй