Өдгөө 73 настай тэрбумтан асан Дэвид Глашен 20 жил эзэнгүй арал дээр амьдарч буй бөгөөд үүнээс илүү аз жаргалыг тэрбээр урьд өмнө нь мэдэрч байгаагүй гэнэ. Хөгшин эр олон саяын өв хөрөнгөө 1997 онд хөрөнгийн биржийн хямралын үеэр алдсаныхаа дараа Австралийн нэгэн бяцхан арал дээр оршин суухаар очжээ. Тэр болтол түүний эд хөрөнгө 28,4 тэрбум доллараар үнэлэгдэж байсан аж. Өнөөдөр Дэвид тэрхүү арал дээрх бяцхан байшиндаа Полли хэмээх нохойтойгоо амьдарч байна. Арал руу ирэхээс өмнө мөнгөний гачаалд орж, гэр бүлээ цуцлуулахад хүрсэн тэрбээр өдгөө тэндээ л амьсгал хураахыг хүсч буй юм. Мөн Дэвид үлдсэн амьдралыг нь хамтдаа өнгөрөөх тэр л эмэгтэйг эрж олно хэмээн мөрөөдөж байгаа аж. “Энд амьдрахад үнэхээр тайван, байгалийн сайхныг хараад таашаал авна. Эх орноос минь алс хол тун сайхан газар. Ихэнх хүмүүс энэ арлыг хаана байдгийг мэдэхгүй дээ. Харин би энд байх дуртай” гэж Дэвид өгүүлжээ
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ
Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
Ихэнх нутгаар цас орно
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ