“World super model 2017” буюу дэлхийн супер модель шалгаруулах тэмцээн энэ сард хоёр долоо хоног үргэлжилсний эцэст дүнгээ гаргасан байна. Нийт 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран өрсөлдсөн бөгөөд Чех улсын модель тэргүүн байр эзэлж, БНХАУ, Бразил улсын моделиуд хоёр, гуравдугаар байранд шалгарчээ. Харин уг тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч Д.Долгион тусгай байрын шагнал хүртлээ. Ингэснээр манай мисс дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авсан байна. Мөн Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олонд нь тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцсон аж.
PAPARATSI.MN
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
“The MongolZ” хагас шигшээд шалгарах эрхийн төлөө “PARIVISION” багтай тоглоно
Н.Өсөхбаярын өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
АЗИЙН АШТ: Э.Дэлгэрмаа өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана
Э.Номундарь алтан медалийн төлөө отгон Дэлхийн аваргатай тулалдана
Дорнод, Сүхбаатар аймагт хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
АНУ-ын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчид визийн бонд байршуулна