Энэ сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нэгэн бүсгүй УИХ-ын нэр бүхий шинэ залуу гишүүнд хүчиндүүллээ гэх гомдлыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст гомдол гаргасан байна. Энэ хэргийн одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэнэ. Энэхүү хэргийн холбогдох нотлох баримтуудыг шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогоор хохирогч бүсгүй нэр бүхий эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Төрд орж суучихаад иймэрхүү бусармаг хэрэг хийгээд явж байгаа энэ мэт хүмүүсийг сайн шалгаж ил тод болгох хэрэгтэй. Гэхдээ уг хэргийг Цагдаагийн газар шалгаж байгаад л дээд албан тушаалтнууд нь цөөхөн хэдэн төгрөг аваад хэргийг хаах биз. Манай улсад мөнгөтэй л бол хууль үйлчилдэггүй гэдгийн хамгийн ойрын тод жишээ Сохо мебелийн захирал Жадамбаагийн хэрэг байсан. Дараагийнх нь энэ байх биз. Хэзээнээс энэ хууль дүрэм гэх зүйл бүгдэд адил тэгш үйлчлэх вэ?
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ