Урин дулаан цагт унадаг дугуйчид олон болж замын хөдөлгөөнд оролцдог. Хүн бүр унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо машинтай уралдах, машинаас өрсөх гэж яваад мөргүүлж бэртэх, дайруулж амиа алдах тохиолдол гардаг. Тиймээс Замын цагдаагийн газраас унадаг дугуйчид хандсан сэрэмжлүүлгийг байнга гаргадаг. Манайхан унадаг дугуй уначихаад чихэвч зүүгээд замын хөдөлгөөнд оролцдог. Энэ нь маш буруу үйлдэл юм. Учир нь араас машин сигналыг сонсдоггүй, мөн хажуугаар нь машин орж ирж байгааг мэдэхгүйгээс болж хохироод байгаа юм. Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаад машинд мөргүүлж амиа алдсан тохиолдол цагдаагийн байгууллагад 23 бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Маршилын гүүрэн дээр унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байсан хүнийг мөргөж амийг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан юм. Мөн өчигдөр сансрын колонкийн зам дээр унадаг дугуйтай хүнийг ачааны тэрэг дайрсан хэрэг гарсан байна. Тиймээс унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж, болгоомжтой явахыг анхааруулж байна.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ