Хүндийн өргөлтийн оюутны дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт эмчлүүлэхээр эх орноосоо мордлоо. Түүний эмчилгээний зардал болох 65 сая төгрөгийг олохоор гэр бүл, төрөл төрөгсөд найз нөхөд нь “Анхцэцэгийн дүүд туслая” нэртэй сайн үйлсийн аяныг 14 хоногийн турш өрнүүлэн нийт 73 сая төгрөг цуглуулсан байдаг.М.Номин-Эрдэнэ охин БНСУ-ыг ээж Д.Мөнхчимэгийн хамт зорьж байгаа бөгөөд эгч М.Анхцэцэг нь дараа дараагийн хариуцлагатай тэмцээнүүдийнхээ бэлтгэлд аль хэдийнээ оржээ. Охин Солонгос улсад хоёр сарын турш эмчлүүлэх бөгөөд энэ хугацаанд хэд хэдэн хагалгаанд тодорхой зайтай орж байж хүссэн үр дүнгээ үзэх гэнэ. Эргэн сануулахад, М.Номин-Эрдэнэ охин өнгөрсөн есдүгээр сард сургууль дээрээ ангийнхаа сурагчдын 20 литрийн савтай хоолыг өргөж явахдаа халтирч унан, өөр дээрээ асгажээ. Эгч шигээ хүндийг өргөлтийн тамирчин болж, тив дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулах их хүслээрээ жигүүрлэн явахдаа ийм золгүй зүйлтэй учирсан нь энэ юм.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ