Ерөнхийлөгчийн сонгууль гээд хэн хүнгүй сүржигнэж пиар хийгээд гүйгээд байгаа. Ялангуяа урлаг соёлынхон хэдэн хэсэг хуваагдаж, нэр нүүрээ барж байгаа гэхэд хэлсдэхгүй. Харин нэр нүүрээ зарж идээгүй хэд хэдэн хүмүүс бас байгаа. Түүнд нь загвар өмсөгч С.Сарнай багтаж байгаа юм. Тэрээр сонгуулиар сурталчилгаа хийж хэдэн төгрөг олж байгаа урлаг соёлын танилуудыг хараад урам нь хугарчээ. Энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байна. Сурталчилгаа хийж яваа танилуудаа хараад үнэхээр гайхаж, урам минь хугарлаа, хэтэрхий улстөржөөд байна уу даа хэмээн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна. Үнэхээр л урлаг соёлын томоохон хүмүүс, авьяас чадвараа ийм зүйлд ашиглаж байгаа нь урам хугарч, сэтгэл эмзэглэмээр байгаа нь нууц биш. Нэр төр, нүүр царайгаа ашиглан улс төрд орж байгааг нь хүн бүр таатай хүлээж авахгүй байгаа билээ.
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Монгол Улсын хэмжээнд 436.5 мянган өндөр настан тэтгэвэр авч байна
Дээд шүүх 16 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 29-нд хэлэлцэнэ