Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцон, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан билээ. Тэрбээр маргааш эх орондоо ирэх юм байна.
МУГЖ Г.Ариунбаатар “Cardiff Singer of the World 2017 тэмцээн амжилттай сайхан өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Б.Батжаргалынхаа хамтаар Дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр шалгаран, хоёр төрлөөр хүч үзэж, миний бие Романсын төрөлд Тэргүүн байр эзэлж, Ари-н төрөлд шилдэг таван дуучны 1-ээр шалгарлаа. Намайг үргэлж дэмждэг МОНГОЛ, БУРИАД-ын ард түмэндээ, багш нартаа маш их баярлалаа. Бүр илүү ихээр хичээх болноо. Эх орондоо дөрвөн цомтой харих байсан нэгийг нь нутгийн бүсгүйд алдчихлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав
Тус уралдааныг дэлхий даяар шууд дамжуулан үзүүлсэн юм. “Cardiff Singer of the World 2017” уралдааны тэргүүн байрын шагналыг 15 мянган фунт стерлинг дагалддаг байна. Их Британийн Кардиф хотноо 1983 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн тус уралдаанд 18-32 насны дуучдыг оролцуулах хатуу хязгаар тавьдаг ажээ. Тэрбээр энэхүү уралдаанд Монгол сонгодог буюу МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг амилуулж шагналын эзэн болсон билээ.
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа