МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар анх удаагаа ард түмэнтэйгээ гэрээ байгууллаа. Энэ нь Монголын улстөрийн түүхэнд болж буй цоо шинэ соёл юм. Тэрээр энэ үеэр “ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээр хэлэлцүүлэн батлуулснаар Монголын ард түмэнд төр засгийн бүрэн эрхийг бүрмөсөн буцаан өгнө. Монголын ард түмэнд байгалийн баялагийг тэгш өмчлүүлнэ. Монгол Улсын иргэнийг төр засгийн хамгаалалтад авна. Хүний эрх, эрх чөлөөг найдвартай хангана” гэлээ. Гэрээ байгуулах ёслолд дүүргийн төлөөлөл, ахмад сонгогчид, ардын жүжигчин, багш хөдөлмөрийн баатрууд уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв.
Ийнхүү Монголын ард түмэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэйгээ анх удаа гэрээ хийж, төрийн эрх барих эрхээ баталгаажуулсан юм. Мөн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэдгээ гэрээндээ оруулсан нь улс төрийн түүхэн дэх анхны гэрээ боллоо. С.Ганбаатар “Миний бие өндөр албан тушаалд очих гэж улайраагүй. Ард түмнийхээ эрх ашигт нийцсэн үйл хэрэг бүтээхийн тулд энэхүү сонгуульд нэр дэвшсэнээ үүгээр баталж байна. Би эдгээр ажлыг хийж бүтээж хэрэгжүүлэхэд дөрвөн жилийн хугацаа хангалттай хэмээн үзэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж өрсөлдөхгүй гэдгээ ухамсартайгаар мэдэгдэж байна. Миний гэр бүлийн гишүүдийн хэн нь ч авилга хээл хахуулийн асуудалд нэр холбогдохгүй гэдгээ хариуцлагатайгаар баталж байна. Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа энэхүү гэрээг бүхэлд нь аль эсвэл нэг зүйлийг нь зөрчих аваас албан тушаалаасаа шууд огцорно” гэж байв.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа