Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо 2 жил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдаанд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар Дууны төрөлд (Song Prize) Tэргүүн байрыг эзэлсэн билээ. МУГЖ Г.Ариунбаатар финалд нийт 3 дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дуусан аж. Дэлхийн сонгодог урлагийн том уралдааны финалын шатанд Монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болсон ба тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг гайхжээ. Тэгвэл Г.Ариунбаатарын энэхүү амжилтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагшин магтсан байна. Тэрбээр энэ тухай сэтгэгдлээ, “Манай Ариунбаатар ч уйлуулж байна дөө. Чингис хааны одонт маань Cardiff-ын тайзыг эзэгнэж явна. Дэлхийн ялагч Монголын хүүдээ баяр хүргэж, цааш цаашдынх нь ялалтын замд нь сүү өргөж, бахархаж сууя даа” хэмээжээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ