Дуучин Э.Чулуунчимэг гэх шинэ дуучин гарч ирснээр МУГЖ Т.Баясгаланг бараг л ажилгүй болгочихлоо гэх хүмүүсийн яриа нэг хэсэгтээ л тасраагүй. Т.Баясгалан “Хайртай дуунуудыг минь хулгайллаа” хэмээн мэргэжил нэгт дүүгээ хардсан ч Э.Чулуунчимэг хөгжмийн зохиолчид нь надаар дуулуулах хүсэлт тавьсан учраас л дуулсан” тэрнээс биш өөр санаа байхгүй гэдгээ хэвлүүхэн хэлээд авсан. Гэсэн ч дуучин Чука маань Баясгалан эгчийнхээ улаан фэн нь гэнэ лээ. Хүмүүс тэднийг бие биедээ дургүй, нэгнээ үзэж чаддаггүй гэж байсан ч тийм биш бололтой. Учир нь манай хоёр их л дотно эгч, дүүс гэнэ. Өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн дуучин Т.Баясгалангийн төрсөн өдрөөр Э.Чулуунчимэг түүнд зориулж хамт авахуулсан зургаа их л нандин үгтэй шүлгийн хамт өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
#МУГЖ, дуучин Т.#Баясгалан эгчдээ
Зүрхнээс зүрхэнд сэтгэлээс сэтгэлд
Зуун зуун аялгуугаа бэлэглэсэн
Авъяас билэг дундаршгүй дүүрэн
Алтан тайзны гэрэлтэх од минь
Түмэн олноо дуугаараа уяраасан
Дуу хуурын эгшиглэнт тэнгэр минь
Үлэмжийн тансаг урлагийн ертөнцөд
Үлгэрлэж өөрийг минь хөтөлсөн наран минь
#Хорвоод_мэндэлсэн_баярт_өдрийн тань
Хосгүй дүүрэн мэндийг хүргэе
Аз жаргалын гэгээнийг хүсье
Аз хийморийн дээдийг бэлгэдье
Ардынхаа сэтгэлд өнөд хүндлэгдэж
Аялгуу дуугаараа хөглөж яваарай
Хүндэтгэсэн: Э.Чулуунчимэг
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ