2007 оны 6 сарын 14-ний өдөр Онцгой Байдлын Ерөнхий Газрын аврагч нарыг суулгасан Ми-8 нисдэг тэрэг осолдож, 15 хүний амь насыг авч одсон юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн 4, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ.
Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрчээ. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан" аж.
Тухайн үед цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн билээ.
Ослын улмаас 15 хүний амь үрэгдсэн юм...
Нийтлэлч: Ш.Батзориг
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа