Дунд сургуулиа дөнгөж төгсөөд ажил, амьдралын их гараандаа гарахаар Дорноговь аймгийн төвийг зорьсон таван хүүхэд автын осолд орж гурав нь амиа алдаж, хоёр нь хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Дэндүү золгүй энэ асуудалд шинэ сайд Г.Чулуунбаатар ямар тайлбар хийснийг хүргэе. Тэрбээр “Энэ харамсалтай золгүй хэргийн талаар бүх мэдээлэл тодорхой байгаа. Хариуцлагын асуудал яригдана. Хэн гэгч албан тушаалтан, байгууллага хариуцлага хүлээх ёстой вэ гэдэг асуудал яригдах нь тодорхой. Замын-Үүдээс 193 хүүхэд элсэлтийн шалгалтад орох тоотой байсан. Осолд орсон таван хүүхдээс бусад нь 110 нь галт тэргээр, 48 хүүхэд нийтийн тээврээр, 30 хүүхдийг эцэг эх нь өөрсдөө Сайншандад хүргэсэн байгаа юм. Тэр таван хүүхдийн хувьд өөрсдөө зохион байгуулж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй таксигаар үйлчилгээ авч яваад осолдсон юм билээ. Тэгэхээр үүнтэй холбогдуулж хариуцлагын тухай асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ.
Одоо бол шалтгаан нөхцөлийг нь судлах, шалгах ажил явагдаж байна. Хариуцлага хүлээх шаардлагатай албан тушаалтан мэдээж гарч ирнэ, тэр хүлээх ёстой” гэлээ. Шалгалтандаа явж байгаад амиа алдсан хэрэг энэ анхных нь биш. Олон жилийн өмнө Ховд аймаг руу ЭЕШ өгөхөөр сумаасаа гарсан хоёр хүүхэд автын ослоор амиа алдаж байсан гашуун түүх бий. Улсын хэмжээнд энэ жил ЭЕШ-ын 49 байр бэлдсэний 27 нь нийслэлд, 22 нь аймгуудад бий. Уг нь Замын-Үүд шиг том суурин газарт нэг шалгалтын байр нэмээд гаргахад юу нь болохгүй байсан юм бол. Хэрвээ тэнд шалгалтын байртай болсон бол өнөөдөр гурван хүүхэд амиа алдаж, хоёр хүүхэд эрэмдэг зэрэмдэг болохгүй байх байсан юм. Нөгөөтэйгүүр тус сургуулийн удирдлагууд хүүхдүүдээ нэгдсэн унаагаар аваад явсан бол ийм осол гарахгүй байх байлаа.
PAPARATSI.MN
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа