Хөтлөгч П.Анужин сүүлийн үед хэвлэл мэдээллээр бичигдэж, яригдаж байгаа асуудалд үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Энд хоёр хонх дуугарч байна, нэг нь үнэний, нөгөө нь нөхрийн мөн чанарын... Алийг нь чухалд тооцох вэ?!! Ард түмэн хуваагдаж байна, бохир улс төр түмнийг ядрааж байна. Эх орноо удирдах хүн түмнээ хувааж бус хурааж гарч ирээсэй. Бичүүлсэн нөхөд... Яалтай! Хүмүүс хэсэг эгдүүцнэ биз, гэхдээ энэ хүнээс ойр дотнынх нь хүмүүс хэзээ ч холдохгүй, урвахгүй. Харин бичсэн "товарищ"-аас бол хүн эмээнэ, эргэлзэнэ. Энэ хүн итгэлийн үнэгүй хүн гэдгээ л яруу үзүүлчихэж байгаа юм нөгөө талдаа. Бичүүлсэн, бичсэний үнэ цэнийн асар том ялгаа нь энэ юм даа! Дээхнэ үед хана сонсож байгаа гэдэг байсан юм гэсэн, одоо хажуудах чинь, анд чинь бичиж байх вий... Муухай жишиг. Монгол хүний суурь мөн чанар өөрчлөгдөн буйд санаа зовлоо! Эзэн Чингис хаан, эзнээ алаад толгойг нь авчирсан хүнийг урамшуулах бус өөрийг нь хороосон байдаг. Алийг нь барьвал дээр юм бол доо... Түмний мэргэн ухаан дэнслэх биз ээ" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 66 дуудлага бүртгэгджээ
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
Японы Засгийн газар Нөмрөгийн түймэрт өртсөн газар нутгийг нөхөн сэргээхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Төрийн өмчит компанийн удирдлагуудад хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүрэг, Зүрх уул чиглэлийн 1.6 км авто замын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 91 дуудлага бүртгэгджээ