Говь ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм. Үйлдвэрийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор иргэд, байгууллага, хөдөлгөөнүүдээс олон эерэг санал санаачлагууд гарч бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаас эхлээд бүхий л талаар дэмжихээ илэрхийлсээр буй. Тэгвэл Говь ХК-ийн зүгээс албан ёсоор хандивын данс нээжээ. Хандивын данс нээж буйн гол шалтгаан нь олон нийтийн чин сэтгэлийг ашиглан, брэндийн нэрийг барьж элдэв луйвар залилан гарахаас болгоомжилж буй аж. Түүнчлэн хандивын дансанд цугларсан мөнгөний 50 хувийг ОБЕГ-ын Гал унтраах албанд хэрэгцээтэй тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авахад зориулан хандивлахаар болжээ. Хандивын дансыг энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл ажиллуулах бөгөөд цугларсан мөнгөн дүнг хэрэглэгчдэдээ нээлттэйгээр мэдэгдэх юм байна.
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ