АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Экспортын хяналт болон хилийн аюулгүй байдлын хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын гаалийн хяналтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд зориулж хими, биологийн гаралтай бараа бүтээгдэхүүн, хар тамхи зэргийг илрүүлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, техникийн дэмжлэг үзүүллээ. Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаменттай хамтран НҮБ-ын 1,540 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд Монгол Улсын хил, гаалийн байгууллагын чадавхыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх зэргээр идэвхтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Арга хэмжээнд Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн, АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллер, ГЕГ-ын дэд дарга Б.Батхишиг нар оролцов.
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Наймдугаар сарын и-баримтын сугалааг 9-р сарын 16-нд явуулна
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно
"Намжиртай намар" урамшуулал 14 хоног үргэлжилнэ
Н.Учрал: Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ
ШШГЕГ: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй