“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтойг Сангийн яамнаас мэдэгдлээ.
Сангийн яамнаас гаргасан мэдэгдэлд, “Эрдэнэс Монгол” ХХК ба түүний нэгдэл компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 154 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 201 тогтоолын дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг ТӨЛБӨРТЭЙГЭЭР ХУДАЛДАН АВСАН аж ахуйн нэгж, иргэд Засгийн газраас тогтоосон нэрлэсэн үнээр нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Засгийн газарт буцаан худалдаж, төлбөрөө эргүүлэн авах боломжтой болсныг үүгээр мэдэгдэж байна.
“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд хувьцааны төлбөрөө эргүүлэн авах тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт бүрдүүлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд (ҮЦТХТ), хэрэв ҮЦТХТ-д хандах боломжгүй бол өөрт ойрхон Төрийн банкны салбар, нэгжид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ажлын цаг дуусахаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:
1.Хувьцааг буцаан худалдах хүсэлт (ҮЦТХТ-н баталсан маягтын дагуу);
2.Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолын дагуу “ҮЦТХТ” ХХК-д мөнгө тушаасан баримт эсвэл түүний хуулбар;
3.Аж ахуйн нэгж бол тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (Нотариатаар баталгаажуулсан байх);
3.1. Аж ахуйн нэгж татан буугдсан тохиолдолд:
3.1.1 Компанийн дүрэм (Эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбар)
3.1.2 Улсын бүртгэлийн газрын тодорхойлолт (татан буугдсан тухай);
3.1.3 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25.3-д зааснаар татан буугдсан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжийг татан буулгасан тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр (эх хувь эсвэл түүнийг баталгаажуулсан хуулбар);
3.1.4 Татан буугдсан аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигчид төлбөрийг хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан)
4. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар,
5.Тухайн нөхцөл байдлаас хамааран ҮЦТХТ-өөс шаардсан бусад баримт бичиг” гэж дурдаж өгсөн байна.
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Согтуугаар жолоо барьсан 67 зөрчил бүртгэгджээ