Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Наадмын нээлт, хаалтын тасалбарыг долдугаар сарын 6-8-нд СТӨ-ний билетийн кассаар борлуулах юм. Наадмын тасалбарыг онлайнаар худалдахад хүндрэлтэй зүйл байгаа тул кассаар худалдаална гэдгийг албаныхан хэлж буй. Харин тасалбарын үнийн хувьд огцом нэмэхгүй өмнөх жилүүдтэй ойролцоо байх төлөвтэй байгаа аж. Наадмыг угтаж Төв цэнгэлдэх хүрээлэнд хэд хэдэн засварын ажил хийгдэж байгаа аж. Тухайлбал гаднах авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор талд гэрэлтүүлгийг нь сайжруулж байгаа аж. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх гүйлтийн замыг шинэчлэн, орчин үеийн стандартад нийцсэн резинэн хучилттай болгож, үзэгчдийн суудлыг нэмэх юм. Шагайн харвааны асарт засвар хийж ажил 60 хувьтай явж байгаа бол сурын талбайг томсгож, үзэгчдийн суудлыг нэмэх асуудал төлөвлөгөөний дагуу явж байгааг албаныхан дуулгаж байна.
PAPARATSI.MN
Аварга цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглох бөхчүүд
Зэвсэгт хүчний марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн эхэллээ
Баянчандмань сумын ойд Э.Ууганбаяр харцага түрүүлэв
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ