Яармагт дэгдсэн энэ газрын бяцхан дайныг хоёр том намын хөлд иргэд чирэгдлээ гэж хэлж болохоор байна. Ардчилсан нам яллаа, яармагт газар өгнө гэсэн амлалтыг нь нэхээч гэж хэн нь үл мэдэх хүн айл болгоны хаалгыг тогшиж явжээ. УИХ-ын гишүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Бат-Үүл яармагийн 41 дүгээр сургууль дээр иргэдтэй уулзахдаа яармагт газар өгнө гэж ярьсныг иргэд хэлж байна. Хэрвээ амласандаа хүрч, газраа олгохгүй юм бол бидний сонголт хүчингүй гэж үзэж байсан.
Хан-уул дүүргийн тээврийн товчооноос Яармагийн гүүр хүртэл уулынхаа энгэрээр байрлаад майхнаа барьж, халуун савтай цайгаа хажуудаа тавьчихаад тухтайхан шиг сууж байгаа иргэдийн газартай болох мөрөөдөл даанч биелэх боломжгүйг албаны эх сурвалж тайлбарлалаа.
Учир нь энэ газарт яармаг хороолол төлөвлөгдсөн. Гэхдээ энэ хорооллоос өмнө газар нь газрын наймаачдын гараар орж, эзэнтэй болсон байгаа. Яармагийн замын урд талын хэсэг багтдаг. Тусгай хамгаалалттай бүсэд ганцхан аялал жуулчлалын шугамаар газар эзэмшүүлдэг ч уулын аманд хайрга олборлох хүртэл үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байна.
Энэ олон хүний сэтгэл санаагаар тоглож, ажил төрлийг нь алдуулж газрын дайнд оролцуулах болсон хариуцлагыг хүлээх хүнийг тодруулах ёстой гэж иргэд үзэж байна.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй