Хариуцлага нэхэж ажиллахаа хэлж ярихаас биш хэрэгжүүлээд байх нь ховор засгийнхан өнгөрч байгаа долоо хоногт БСШУЯ-ны сайдаа дийлэнх олноороо хэлэлцээд огцруулж орхисон. Энэ бол бусад сайд дарга нарт анхааруулга боллоо хэмээн харж байгаа байх. Гэтэл өчигдөр “Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлд туршилтын нислэг үйлдэх гэж байсан ОХУ-ын “RA-2099G” бүртгэлийн дугаартай “TBC-2MC” онгоц гүйлтийн зурвасаасаа гарч осолдсон хэрэг гарлаа. Энэ талаар шалгалт хийж байна гэхээс өөр ямар нэгэн хариулт одоо хүртэл алга байна. Үнэхээр хариуцлага нэхэж ажиллахаа зарласан УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Зам тээврийн сайд Д.Ганбатад хариуцлага тооцох уу. Энэ асуулт хариулт нэхээд үлдлээ. Тухайн үед азаар зорчигч байгаагүй аж. Хэрвээ зорчигч тээж явсан бол энэ ослын хариуцлагыг хэн үүрэх байсан бол гэж бодохоос айдас төрмөөр... Гэхдээ зорчигч тээвэрлээгүй ч гэсэн улсын бүхэл бүтэн агаарын тээврийн онгоц осолдож байхад хариуцагч байх нь тодорхой. Харин хэн бол. Өнөө л улиг болсон жолоочийн буруутай үйлдэл гэсэн оношоор нисгэгчийг буруутгах уу. Эсвэл техникийн бүрэн бус байдал хэмээн хариуцлага тооцдоггүй дарга нэртэй зөөлөн суудалд тухалсан Д.Ганбатаа хамгаалах уу? Ямартаа ч бүхэл бүтэн яам хариуцсан Д.Ганбат сайд уснаас хуурай гарах уу? Эсвэл... гэдгийг харах л үлдлээ. Үнэхээр л хариуцлага тооцож, салбар болоод төрийн үйлчилгээндээ анхаарч ажиллахаар болсон бол тооцох л ёстой.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь