НИТХ-ын дарга Ц.Сандуй болон бусад албаныхан Шастины нэрэмжит 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах талбайд хийгдэж буй тохижилтын ажилтай танилцлаа. Улсын томоохон клиникийн эмнэлгүүдийн гаднах орчны тохижилтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар өөрийн хөрөнгөөр тохижуулах ажил хийж байна.
“Бумбат даваа” ХХК-ийн захирал н.Болд-Эрдэнэ “ГССҮТ-ийн гаднах 10 мянган м2 зам талбайн тохижилтын ажлыг манай компани гүйцэтгэж байна. Энэ ажлыг өнгөрсөн сарын 25-нд эхлүүлсэн. Энэ сарын 15-нд хүлээлгэн өгнө. Өнөөдрийн байдлаар үндсэн зогсоолуудын асфальт, бетон хучилтуудыг аваад маргааш гэхэд бүрэн дуусгана. Тохижилтын ажлыг ерөнхийдөө хугацаандаа дуусгаж хүлээлгэн өгнө. Уг эмнэлгийн нэг орц, гарцыг хоёр болгож, ИНЕГ, ЗТЯ, ЗАА, ГССҮТ-ийнхөн хоорондоо зөвшилцсөний үндсэнд нисдэг тэрэгний хөөрч, буух зурвасыг Монгол Улсад анх удаа хийхээр төлөвлөж, баталсан зураг төслийн дагуу бид ажлаа хийж байна. Бүх ажил хугацаандаа графикийн дагуу хийгдэж байгаа” гэсэн юм. Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гаднах тохилтын хувьд мөн 80 орчим хувьтай явж байгаа гэнэ. Эмнэлгийн урд талын автомашины замыг өргөтгөж, ногоон байгууламжийг хийхээс гадна 70 орчим автомашины зогсоолын талбайн ажил хийгдэж байна.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь