Монгол Улс давхар иргэншлийг хуулиар зөвшөөрөх эсэх талаар 2016 оны есдүгээр сараас эхлэн хэлэлцсээр байгаа билээ. Цахим ертөнцөөр ч манай улс давхар иргэншлийг хүлээн зөвшөөрлөө гэх утга бүхий мэдээлэл цацагдсан байсан. Тухайн үед Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Хавтгайруулахгүйгээр тодорхой тохиолдолд давхар иргэншлийг зөвшөөрөх боломжтой” хэмээж байсан юм. Гадаадад төрсөн монгол хүүхдэд давхар иргэншил олгох уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдрийг болтол шийдэгдээгүй л байна. Учир нь давхар иргэншил олгох нь үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөтэй хэмээн олон нийт үзэж байгаа. Тодруулбал, Хятдад хүүхэд Монголд давхар иргэншилтэй болох нь гэх буруу ойлголт олон нийтийн дунд нэлээд тархаад байсан юм.
Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дахин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа. Хуулийн төслөөр удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна, холбогдох хүмүүсийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-д өргөн барих юм. Хуулийн төсөлд суулгах өөрчлөлт нь зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд хамаарах юм. Жишээ нь, АНУ-д Монгол аав, ээжтэй хүүхэд төрдөг. АНУ хөрсний зарчмаар буюу хуулиараа өөрийн иргэн болгочихдог.Зөвхөн монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд өгөхөөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа. Цахим ертөнцөөр Хятад иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэх мэтийн зүйл “сэвж” байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Миний мэдэхээр БНХАУ болон Казакстанд давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хятад улсын иргэн давхар иргэншил авах бололцоо байхгүй. Дээр нь бид тийм асуудлыг огт яриагүй. Хятад иргэн Монгол Улсад орж ирнэ. Гэхдээ орж ирэхдээ ном журмын дагуу виз аваад орж ирнэ. Энэ дэглэм өөрчлөгдөхгүй” хэмээсэн юм.
PAPARATSI.MN
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь