24-26-нд ихэнх нутгаар дулаарч, салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
05 дугаар сарын 23-ны 20 цагаас 05 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүрэн бэлчир, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговиййн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.
2017 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд зарим газраар секундэд 15-17 метр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
“Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ
Хогноос эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр 34 МВт-ын хүчин чадалтайгаар ажиллана
Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Долоодугаар сард 709.503 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь