Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын “Ocкар” буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа Корпорейт Конвеншн Центрт болж шилдгүүддээ шалгаруулсан. Тус наадамд урлаг соёлын олон алдартнууд хүрэлцэн ирсэн юм. Тэгвэл тэдний дундаас топ модель Х.Бадамгэрэлийн ёслолын үйл ажиллагаанд сонгосон хоёр даашинз үнэхээр “топ” байж чаджээ.
Тэрбээр ягаан өнгийн уналттай материалтай, цэнхэр урт дэрвэгэр хормой бүхий хоёр даашинзаар энэ удаа гангарсан байна.
Загвар өмсөгч бүсгүй сошиал хуудастаа үйл ажиллагааны зургаа нийтэлж, “Би ч өөртөө итгэлтэй гэж жигтэйхэн байлаа. Хүндтэй үүрэг хүлээж биширч өссөн хүмүүстэйгээ хамтдаа нэг танхимд нэг тайзан дээр маш чухал шагналыг гардуулан үг хэлэх боломж олдлоо. Гүнээ талархаж байна” гэх тайлбарыг зүүсэн байна.

Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ
Ш.Энхийн-Од NBA-гийн хөгжлийн лигт анхны тоглолтоо хийж, ялалт байгууллаа