Ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлах шүүхийн шийдвэр гарчээ.
Өчигдөр нэг эмэгтэй ээжийгээ тагтан дээрээ хөөн гаргаж, “үхээч” хэмээн зандарч, зодож буй бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Үүнтэй холбоотойгоор Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст гомдол ирсний дагуу эмэгтэйг саатуулсан байна.
Саатуулах үед 56 настай эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд саатуулах байранд хорьж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэрээр долоо хоног баривчлахаар болсон талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Оюун мэдээллээ.
Охиныхоо хүчирхийлэлд өртсөн эмээ одоогийн байдлаар гэртээ байгаа бөгөөд түүнийг бусад хүүхдүүд нь асарч байгаа аж.
56 настай ээжийгээ зодсон эмэгтэйд зан үйл засах сургалтад суулгах юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тул цагдаагийн хяналтад байх аж.
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ