Төв талбай дээр иргэд нь дураараа салаавч гаргаж., дээгүүр албан тушаалтай, сайд гишүүд нь төрийн ордонд зоргоороо дунд хуруу гаргадаг моод дэлгэрээд байх шиг. Өчигдөр л гэхэд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар намуудын төлөөлөл хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр Монголын Социал демократ намын дэд дарга Д.Энхзаяа дунд хуруу гаргав. Үүний өмнөх өдрийн бас нэгэн дуулианд “салаавч”-ны хэрэг мандсан. Сүхбаатарын талбайд болсон арга хэмжээний үеэр телевизэд ярилцлага өгч байсан Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт нэгэн иргэн камерын өмнө салаавч харуулж, “Ард түмэн хэцүү байна шүү” гэсэн үг дайв. Эргээд харахад, улс төрийн тогоонд үлдэж хоцорсон “салаавч”-ны хэрэг цөөнгүй. Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн албан тушаалыг хашиж байсан Намбарын Энхбаяр авлигын хэрэгт холбогдон саатуулагдах хугацаандаа төрийн ажилтнуудын өөдөөс салаавч гаргаж байсан. 2013 оны есдүгээр сард “Хас”-ын Ч.Ганхуяг, “Сонгдо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан нарын хүмүүс Төрийн ордон руу салаавч гаргаж байсан нь бас л сонин үйлдэлд тооцогдож байв. Тэд ”Доллар 1700 төгрөг гарлаа.
Ажлаа хийж чадахгүй байгаа Ерөнхий сайд май” хэмээн эсэргүүцэл үзүүлж байв. Нарантуул” захын “босс” Ш.Сайхансамбуугийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир нарт зориулсан салаавч. Энэ үйлдлээ тэрбээр “Үүдний өрөөнд Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир хоёртой хамт байхдаа тоглоом шоглоомоор ийм үйлдэл хийсэн” хэмээн тайлбарлаж байжээ. Энэ мэтчилэн ард түмэн рүүгээ, ард түмэн нь улс төрчид рүүгээ ээлжлээд л би ч хуруутай гэж байгаа мэт байх юм. Хэн хэндээ асуудал байгаа биз. Ард иргэд ч бай, улс төрчид, сайд дарга нар нь ч бай замбараатай боловсон баймаар юм даа.
PAPARATSI.MN
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Оюу толгойн ногдол ашгаас 857 мянган төгрөгийг иргэдэд олгох эсэх өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ
ЗГ: Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 20 асуудал хэлэлцэж байна
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв
Мэдэгдэл
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 48 дуудлага бүртгэгджээ