АНУ-ын зэвсэгт хүчин Солонгосын хойгт үлджээ


Байлдааны нисэх онгоц тээвэрлэгч Карл Винсон тэргүүтэй АНУ-ын зэвсэгт хүчин Японы өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан сургуулилтыг дөрөвдүгээр сарын 23-28-ны хооронд хийсэн билээ. Хоёр улсын сургуулилт өндөрлөсний дараахан Японы сөнөөгч хөлөг онгоц тэнгисийг орхин одсон бол АНУ-ын Карл Винсон Солонгосын хойгт үлджээ. Энэ нь ойрын хугацаанд төлөвлөгдөж буй Өмнөд Солонгос улстай хийх зэвсэгт хүчний сургуулилттай холбоотой гэнэ.

 

Ажиглагчдын үзэж буйгаар Солонгосын хойгт АНУ-ын байлдааны нисэх онгоц тээвэрлэгч байрлах нь Пхеньянд шахалт үзүүлж буйн хэрэг гэж харж байна.

 

 

Эх сурвалж: ТАСС