Оросын зохиолчийн “Зэст уулын эзэгтэй” номонд өгүүлсэн өгүүлэмжийг Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшигч Б.Мөнхбаатар надад ярьсан нь ихэд ухаарал хайрласан учир тантай хуваалцмаар санагдлаа.
“Орос оронд 19-р зуунд уурхай ашигт малтмалын их тэсрэлт явагдаж, гадаадын технологи ихээр ашиглаж эхэлж байсан нь одоогийн Монгол оронтой адил санагддаг. Тэр үед Уралын нэгэн баяжуулах үйлдвэрт маш өндөр үнэтэй тоног төхөөрөмжийг Шведээс авч суурилуулсан бөгөөд ажил нь ч урагштай явж байж. Нэгэн удаа өнөөх төхөөрөмж эвдрээд засаж чадахгүйд хүрч Шведийн инженерийг залж ирүүлсэн байна.
Инженер төхөөрөмжийг шалгаж үзэж тойрч алхаж байснаа ажлын хөлсөнд 1001 рубль нэхжээ. Үнэ хэдий өндөр санагдсан ч хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч.
Инженер лантуу авч ирэхийг хүссэн бөгөөд лантуугаар нэг газар чангахан цохиод “За одоо боллоо, ажилуул” гэжээ. Үнэхээр зүгээр болсон байж. Оросууд ганц цохилтын төлөө 1001 рубль дэндүү үнэтэй байна гэхэд цохисон хөлс нь 1-ээр үнэлэгдэж, хаана цохихоо мэдсэн нь 1000 –аар үнэлэгдэнэ гэжээ. “
Энэ нь бид шинэ технологи нэвтрүүлнэ гэж ярьж байгаа өнөө үед түүнийгээ мэддэг инженерүүдийг бэлтгэх шаардлагатайг, мэдлэг гэдэг ямар их үнэ цэнэтэйг, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн чухал гэдгийг харуулж байна” гэсэн юм.
Түүний ярьсныг сонсоод аргагүй л өргөн харах ухаантай хүн санагдлаа.
Б.Багабанди гуай түүнийг “Бурхан түүнд том биетэй нь хамт том ухаан хайрлажээ. Түүнд ухаан дутахын зовлон үгүй ” гэж дүгнэсэн нь аргагүй оножээ.
Д.Отгон
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа