УИХ-ын сонгуулийн 4-р тойрог Булган аймагт нэр дэвшигч Цэнд-Аюушийн Буянзаяа иргэд сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Өнөөдөр Булган аймгийн Сэлэнгэ сум болон Хялганат тосгонд уулзалт хийлээ. Булган аймгийн сонгогчид хариуцлагатай, тууштай нэр цэвэр улс төрийн хүчин болох ИЗНН-д итгэлээ үзүүлж нэр дэвшигч Цэнд-Аюушийн Буянзаяаг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. ИЗНН Амьдрал мөрийн хөтөлбөртөө байгаль орчны асуудлыг Монгол улсын тэргүүлэх №1 чиглэл болгон Үндсэн хуульд суулган, НҮБ болон олон улсын байгууллагуудад зарлан тунхаглахаар заасан. Нэр дэвшигч Цэнд-Аюушийн Буянзаяагийн төрж өссөн Булган хангай нутаг байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалаар арвин билээ. Иймээс Монголын зүрх болсон энэ сайхан нутгаа уул уурхайн лицензгүй уламжлалт мал аж ахуй, аялал жуулчлал хөгжсөн ногоон аймаг болгохын төлөө тууштай ажиллана. Мөн төрийн албанд ёс зүйтэй, шударга, эх орноо гэх халуун сэтгэлээр зүтгэх болно хэмээн Булган аймагт нэр дэвшигч Цэнд-Аюушийн Буянзаяа илэрхийлж байна. Түүний энэхүү зорилгыг нутгийн олон дэмжиж энэ удаагийн УИХ-ын сонгуульд түүний төлөө саналаа өгөх магадлал тун өндөр байна.
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа