Жүжигчин Ө.Мөнгөнтулга гэхээр л харгис, хэрцгий эсвэл аймшгийн киноны дүр санаанд ордог нь нууц биш. Бүтээсэн дүрүүд нь үзэгчдэд ийм ойлголтыг өөрийн эрхгүй төрүүлдэг.Эсрэг дүрийг амилуулж түүгээрээ үзэн ядуулна гэдэг нь тухайн жүжигчний хэр чадвартайг илтгэх биз.Харин сүүлийн үед тоглож байгаа кинонууд нь сайн аав, сайн ах, сайн найз гээд эерэг талын дүр бүтээж байгаа нь олны талархлыг ихэд хүлээгээд буй.
Энэ удаад тэрээр жүжигчин Б.Анхбаяр, О.Долгор нартай хамтран “Эзэгнэгч” хэмээн уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. “Эзэгнэгч” уран сайхны киноны сураг сонсогдсон цагаасаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Мөн Мөнгөнтулгыг ямар дүрд тоглож үзэгчдийг гайхшруулах бол хэмээн хүлээгчид мөн цөөнгүй байгаа билээ.
Эсрэг дүрийг чадварлаг бүтээгч О.Мөнгөнтулга ямар дүр бүтээснийг, Анхбаяр, Мөнгөнтулга хоёр юунаас болж тэмцэлдэв, эцэстээ хаана дуусахыг, энэ хоёрын хэн нь жинхэнэ эзэгнэгч вэ гэдгийг мэдэхийг хүсвэл маргааш буюу 2-р сарын 24-нд нээлтээ хийх “Эзэгнэгч” уран сайхны киноноос та сонирхох боломжтой.
Дашрамд дуулгахад Ө.Мөнгөнтулга жүжигчин Б.Анхбаярт атаархаж явдаг гэнэ. Учир нь тэрээр дандаа л эсрэг дүрийг амилуулдаг бол харин эерэг дүрийг дандаа Анхаа бүтээдэг хүмүүс намайг хүлээж авах байдал нь дандаа харгис хэмээн хардаг хэмээн маазраад авна лээ.
Нээлт: Тэнгис кино театрт 17:00 цагт
Нээлт: Өргөө-3 буюу IMAX-т 19:00 цагт тус тус нээлтээ хийнэ.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: Эзэгнэгч Монголын уран сайхны кино



“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй