Одоогоос хоёр жилийн өмнө төрсөн охиноо хойд ээжтэй нь хамтаар зодож амь насанд нь хүрсэн эмгэнэлтэй хэрэг гарч байсан. Хэргийн гол буруутан болох бяцхан охины аав, мөн түүнтэй хамтран амьдрагч Г.Маралмаа нарыг хэрэг гарсан даруйд хорьж байсан билээ. Харин энэ хэргийн ял оноолт эргэж буцсан байдалтай, удаан хугацаанд сунжирсан үйл явдын дор өрнөж байгаа. Талийгаач охины эцэг болох Т.Цогын ялыг хэрэгсэхгүй болгож, Г.Маралмаад 23 жилийн ял оноосон нь дээд шүүхээс буцсан гэсэн мэдээлэл байна. Мөн Маралмаагийн мэдүүлгээр Цогыг буцаан хорьж, байцаалт авч байгаа гэнэ.
Хоёр жилийн өмнө хэрэг гарсан үед бяцхан охиноо хамтран амьдрагчтайгаа нийлэн хүчирхийлдэг байсан баримт, нотолгоотой төрсөн эцэг нь өдгөөг хүртэл сул чөлөөтэй алхаж байсан нь манай хууль хэнд? Хэрхэн? Үйлчилдэг вэ? гэсэн асуултыг араасаа дагуулж байгаа юм. Мөн өөрийн үрээс ялгаагүй бяцхан охиныг эцэгтэй нь нийлэн байнга зодож, хүч хэрэглэн бие мах бодиор хохироодог байсан эмэгтэй хүний ариун цагаан сэтгэлгүй Маралмаа бүсгүй “Надад өгсөн ял хүндэдсэн” гэж хэлсэн нь үнэхээр ичгүүргүй хэрэг мөн. Амьдралыг таньж мэдэж яваа алдрайхан охиныг бурханы оронд одуулсан энэ хүмүүст насаараа хоригдох ял ч багадна. Хүүхдийн эрхийг хамгаалах төв, Хүний эрхийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага хэдий чинээ сул байгаа нь энэ мэт хэргээс удаа дараалан харагдаж байна. Монголын төр, хууль хүүхдээ хамгаалдаг болох хэрэгтэй.
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ