Баянзүрх дүүргийн ТҮЦ эрхлэгчдийн үйлдвэрчний хороо, Баянгол дүүргийн ТҮЦ эрхлэгчид өнөөдөр /2017.02.22/ хэвлэлийн бага хурал хийлээ.
Нийслэлийн Засаг даргын гаргасан 2016 оны арван хоёрдугаар сарын 8-ны өдрийн "Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийг хэрэгжүүлэхдээ зөвшөөрөлгүй дур мэдэн байршуулсан ТҮЦ-үүдийг биш, зөвшөөрөлтэй ТҮЦ-үүдийг шөнийн цагаар нүүлгэж байгаад гомдолтой байгаагаа мэдэгдлээ. Цагдаагийнхан амгалан тайван байдлыг алдагдуулан хүч хэрэглэж нүүлгэж байгаа нь иргэдийг бухимдуулж байна хэмээн ТҮЦ эрхлэгчдийн үйлдвэрчний хорооныхон ярилаа.
Өмгөөллийн Монголын хуулийн корпорацийн хуульч, өмгөөлөгч Ц.Монгол:
-НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан "ТҮЦ ажиллуулах журам"-ыг Нийслэлийн Засаг дарга Су.Батболд хүчин төгөлдөр бус, бүртгэгдээгүй байна гэсэн хууль бус албан тоотыг гаргасан. Тэр албан тоотын үндсэн дээр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т. Гантөмөр хууль дүрмийг уландаа гишгэж, хувийн тоглолт хийж байна. Ийнхүү нийслэл дүүргүүдийн цагдаагийн ажилтнууд, газрын албаныхан ТҮЦ-үүдийг хууль бусаар нүүлгэж байна. Сар шинийн өдрүүд ойртож буй энэ өдрүүдэд ийм хууль бус ажиллагаа хийх нь буруу гэж мэдэгдлээ.
Өчигдөр л гэхэд Баянгол дүүргийн Баруун дөрвөн зам, ТБД андууд орчмын автобусны буудлуудын ТҮЦ-ийг цагдаагийн албадлагаар ачсан байна. Энэ тухай Нийслэлийн захирагчийн албаны худалдаа үйлчилгээний хэлтсээс тодруулахад Мониторингийн алба, Хууль Зүйн хэлтсээс газрын албанд үүрэг өгч ачуулсан байна гэжээ. Тиймээс цагдаагийн байгууллагууд албан тушаалтнуудын гар хөл болохоо болихыг ТҮЦ эрхлэгчид хүссэн юм.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй