УИХ-ын гишүүн ИЗНН-ын дарга С.Оюун, тус намын дарга С.Дэмбэрэл нар өчигдөр монголчуудын хүнсний хэрэглээний гол худалдааны цэг болсон “Барс” захад ажиллалаа. Нэр дэвшигч нар сонгуулийн сурталчилгаагаа иргэдийнхээ дунд хийхээр автобус, худалдааны төв, зах, цэргийн ангиар явж байгаа. Тэгэхээр Барс худалдааны төвийнхөн сонгуулийн сурталчилгааны давалгаанд орж улстөрчдөөс залхсан болов уу гэтэл үгүй байв. Харин ч өдрийн бор хоногтоо гэрийн бараа хардаг тэднийг улстөрчид өөрдсөө зорин очиж уулзаж ярилцаж, саналыг нь сонсож багаад талархаж байлаа. Иргэдийн хувьд ИЗНН-ын дарга С.Оюунтай нүүр тулж уулзсан дээрээ хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж ажиллах талаар асууж, ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт хэрхэн оруулсныг сонирхож байв. Өнөөгийн хууль тогтоомж амьдралд нийцэхгүй олон асуудалтай байна. Үнийн өсөлт, хүнд суртал, авлига улс орныг сөхрүүллээ гэсэн санал, хүсэлтийг уламжилж үүнийг ИЗНН шийдэж чадна гэдэгт итгэж байгаа гэдгээ ч хэлж байв. Харин ИЗНН-ын дарга, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн С.Дэмбэрэл мөн иргэдийн дунд эрэлт ихтэй байлаа. Бизнес эрхлэгчид хуулийн орчин, татвар, түрээс гээд олон асуултын хариултыг өгөх хэрэгтэй болсон. Мөн иргэд сүүлийн дөрвөн жилд бэлэн мөнгөний амлалтаа биелүүлэхийн тулд улс орноо давхар барьцааллаа. Инфляци хэрээс хэтэрч төр захирч чадахгүй байна. Энэ бүгдээс харахад өнгөрсөн хугацаанд хамтран төрөө барьсан МАН, АН-д итгэл алдараад байна. Одоо улстөрд шинэ залуу, шударга хүмүүс хэрэгтэй байна. ИЗНН энэ шаардлагад хамгийн ойр нам, Амьдрал хөтөлбөр цаасан дээр бус нийгмийн хөрсөн дээр бууна гэдэгт найдаж байна гэсэн юм.
Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна