Хөл бөмбөг ба сонголт


Зарим нэг нь сонгуулиар бусад нь хөл бөмбөгөөр амьсгалж байгаа энэ үед сонгуульд нэр дэвшсэн зарим нэг хүн бүр хөл бөмбөг тайлбарлаж сурталчилгаа хийж байгаа бол зарим нь хэдий хөл бөмбөгт хорхойтой хэдий ч үзэх завгүй явна.

Нэр дэвшигчдийн дэмждэг багуудыг харахад Испани, Германийн багууд фанатуудынхаа тоогоор тэргүүлж байгаа бололтой.

Зарим нэр дэвшигчид харин өөрийн суралцаж байсан улсынхаа багийг дэмждэг гэдгээ илэрхийлж байгаагийн нэг нь  Баянзүрх, Налайхт нэр дэвшиж байгаа Б.Мөнхбаатар юм.

Тэр Лондонд сургуульд сурч байхдаа хөл бөмбөг сонирхох завгүй  оюутан байсан боловч эрх биш хөл бөмбөгийн эх оронд ирсэн гэдгээ байнга мэдэрдэг байсан тухайгаа  ярьж, West Ham United багийн  чухал тоглолттой  өдрүүдэд  амьдран сууж байсан Зүүн Лондонгийн дүүрэг нь хөл бөмбөгийн фанатуудаар дүүрсэн мэт санагдадаг нь түүнийг өөрийн эрхгүй хөл бөмбөг гэдэг агуу спортод хайртай болгосон тухайгаа ярьлаа.

Аврага болох багийг нь бус өөрт нь таалагддаг багийг үнэнчээр дэмжих  хөл бөмбөгийн фанатууд хэзээ ч өөр сонголт хийдэггүй тухайд хөл нэг явган шог ярьсаныг нь хүргэе.

Нэг өвгөн насаараа Челсиг дэмждэг байсан боловч яг үхэхийн өмнө Ливерпулийн өмсгөл авч ирэхийг шаардахад үр хүүхдүүд нь машид гайхжээ. Өвгөн өрсөлдөгч багийн өмсгөлийг өмсөөд  -За би ингээд үхлээ. Гэхдээ яах вэ хөө, Ливерпуль нэг хөгжөөн дэмжигчээ алдлаа. Сэтгэл сайхан байнаа гэжээ.