Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр /2017.01.16/ гарлаа. Болсон явдалтай холбогдуулан нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох албаныхан өчигдөр 23.00 цагийн үед мэдээлэл хийсэн юм.
Хэрэг Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд болжээ. Хэргийн газарт өнгөрсөн шөнийн 00.00 цагийн үед очиход цагдаагийн байгууллага үзлэг хийж дууссан байлаа. Тус хотхоны нэгдүгээр орцонд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй нас барсан байдалтай олдсон бол хоёрдугаар орцонд хоёр эрэгтэй нас барсан тухай эх сурвалжууд хэллээ.
Мөн нэгдүгээр орцны хонгилын өрөөнд тэд хамт архи уусан гэсэн таамаг хэргийн газрын эхний үзлэгийн явцаас гарсан аж.
Цагдаагийн байгууллагад өдрийн 12:10 цагт гурван хүн нас барсан тухай дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс очиж үзлэг хийжээ. Үзлэгийн явцад эхлээд хоёр эрэгтэй, нэг эмэгтэй архи хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай амь насаа алдсаныг тогтоожээ. Үргэлжлүүлэн шалгах явцад өөр орцонд дахин хоёр хүн ижил шалтгаантай нас барсан болохыг цагдаа нар тогтоож, 20:00 цагийн үед таван хүн нас барсан гэсэн мэдээллийг албаныхан өгсөн юм.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тус байрны сантехникийн ажилтан болон орцны үйлчлэгч хийдэг хүмүүс хамт архи уусан байх магадлалтай аж. Нас барсан таван иргэн бүгд насанд хүрсэн хүмүүс бөгөөд дөрвөн эрэгтэй нэг эмэгтэй байжээ. Хэргийн газрын үзлэгийн явцад "Мөнхжин-Од" ХХК-ийн үйлдвэрлэдэг "Найрсаг" гэх нэртэй архинд хордсон байж магадгүй гэх таамаг гаргасан байна.

3363 архийг битүүмжлэн шинжлүүлэхээр лабораторид хүргүүлжээ
Хэргийн газарт цагдаагийн байгууллага шалгалт явуулж, эд мөрийн баримтыг Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжилж байгаа, мөн хэрэг гарсан газрын ойр орчмын архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг 761 байгууллагыг хяналт шалгалтад хамруулж, 3363 архийг битүүмжлэн шинжлүүлэхээр лабораторид хүргүүлсэн байна.

МХЕГ-аас 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ
Мэргэжлийн хяналтын газрын хувьд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийт 247 улсын байцаагч, ажилтан ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газрыг хамруулан шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ.
Мөн 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхлээд байгаа юм.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулав.
Эх сурвалж: Mongolcom.mn
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө