Ч.Сайханбилэгийн удирдаж байсан өмнөх засгийн газрын үед төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагч, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх, зардал хэмнэх чиглэлийн хүрээнд Ерөнхий сайдын зөвлөхийн орон тоог дөрөв болгож байсан.

Харин Ж.Эрдэнэбатын засгийн газар тус тоог зургаа болгон нэмэгдүүлжээ.
Ерөнхий сайдын зөвлөх нь дэд сайдын төвшинтэй тэнцүү цалин, хангамжтай. Тиймээс одоогийн засгийн газрын яриад байгаа төсвийн хэмнэлт хаана байна вэ?
Энэхүү суудалд хэн хэн ажиллаж буй нь өнөөдрийг хүртэл нууц байна. Ажлын туршлага, намтар түүхийг хайгаад ч олдсонгүй.
Сураг тавьж үзэхэд:
1. Эдийн засгийн бодлогын зөвлөх Н.Энхбаяр,
2. Хэвлэл мэдээлэл, ОНХ бодлогын зөвлөх Г.Гангамөрөн,
3. Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь,
4. Хууль зүйн бодлогын зөвлөх Ц.Нямдорж гэх нэрс олдлоо.

Энэ тухай Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/ дэргэдээ шинжээч, судлаачдын тусгай алба хэлтсүүдтэй бөгөөд олон зөвлөх хэрэггүй" хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.
BreakingNews.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ