С Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр:
Одоо би ханийгаа л гаргаж авмаар байна. Худал, хилс хэргээр миний ханийг яллачихлаа. Тиймээс ард түмнээсээ тусламж хүсэж, ханийгаа л гаргаж авмаар байна. Хүүхдүүд минь орой бүр аавыгаа нэхэж байна. Эхнээсээ өвчин ороогоод, нэг нь өвддөг байсан бол дөрвүүлээ өвдөж байна. Шөнө болгон хүүхдүүд минь уйлагнаж сэрэхийг хараад сэтгэл өвдөж байна. Нөгөө муухай хүмүүс нь шоронд тамлаад байгаа юм болов уу гэж бодогддог.
Нөхрийг минь шоронд тамалдаг л байх. Нэг удаа очиход маань үнэн худал хэлүүлдэг аппаратад суулгасан, зүүн гар мэдээгүй болсон гэж байсан. Тэр нь тэгээд яадаг юм бэ гэхэд үнэн хэлэхээр нь тог цохиулдаг гэж байсан.
Тэгсэн ингэсэн гэдгээ хэл гээд би тэгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэр муухай газартаа хүний нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Энэ хэргээс болж миний дөрвөн хүүхэд хэлмэгдэж, энд эцэггүй тарчилж байна. Би ч энд хэлмэгдэж байна. Ар гэрийн бүх хүн сэтгэлзүйн дарамттай, маш хэцүү байна.
POLITIK.MN
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
С.Энхбаяр: НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байна
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг 14 хоногт арилгуулах мэдэгдэл хүргүүллээ
МБХ: Банкуудын гадаад эх үүсвэрт 25 хувийн заавал байлгах нөөц тооцно
Жүдочид “Их дуулга”-д оролцохоор эх орноосоо мордлоо
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
Он гарсаар нийслэлд 487 нэгж талбарыг чөлөөллөө