Өнөөдөр “Буян”-гийн Б.Жаргалсайхан АНУ-ыг зорьж буй юм байна. Эх сурвалжийн хэлснээр, тэрээр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трампыг дэмжигчдийн нэг бөгөөд түүний тангараг өргөх ёслолд оролцох зорилготой яваа аж.
Энэ сарын 20-ны өдөр болох Доналд Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өмнөх ёслолуудаас илүү өвөрмөц, богино хөтөлбөртэй, улс төр болон урлаг соёлын хүрээнд харьцангуй хумигдмал болох талаар ажиглагчид мэдээлж буй юм.
Вашингтоны дотоод аюулгүй байдлын албаны даргын мэдээллээр, тангараг өргөх ёслолд 800-900 мянган хүн оролцох тооцоо байгаа аж. Энэ нь найман жилийн өмнөх Барак Обамагийн анхны тангаргийн ёслолд АНУ-ын түүхэнд урьд хожид байгаагүй 1.8 сая хүн цугласантай харьцуулахад ердөө тал хувь нь юм.
Трамп тангаргийн ёслолын парадын маршрутыг богиносгож, үдэшлэгүүдийн тоог цөөлөхөөр төлөвлөжээ. Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын гишүүд тангаргийн ёслолыг бойкотлохоо мэдэгдэж, хүний эрхийн төлөө тэмцэгчид зөвхөн Вашингтон төдийгүй өөр олон хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж буй мэдээлэл бий.
Medee.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ