Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд амжилттай явагдаж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн УАШТ-ий алтан медалийн эзэд өчигдөр тодорч дууссан юм. УАШТ-д Дорнод аймаг БТС -газрын дэргэдэх “Талын Бүргэд” клубын эмэгтэй 4 тамирчин оролцсоноос 1 алт 3 мөнгөн медаль хүртэж багаараа 1 байрт орлоо.
Энэ өдрийн хамгийн ширүүнд тулааныг эрэгтэйчүүдийн 60 кг-д олимпийн V байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар аваргын төлөөх тоглолтод олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайг 3:2-оор ялж , түрүүлсэн юм.
Эмэгтэйчүүдийн 51кг-д
1. М.Нандинцэцэг түрүүллээ.
2. Л.Алтанцэцэг /Талын бүргэд/
3. Б.Мөнгөнсаран /Эрдэнэт бокс/
3. М.Энхжаргал /Алдар/
57кг
1. М.Намуун /Эрдэнэт/
2. О.Лхагвацэцэг /Зевс/
3.Д.Нандинсувд /Алдар/
3. П.Болорчимэг /Алдар/
64кг
1. Н.Баянцэцэг
2. Л.Ангараг /Талын бүргэд/
3. Х.Оюунгэрэл /Улаан ирвэс/
3. Б.Хонгорзул /Эрдэнэт бокс/
Эрэгтэй 52кг
1. М.Гандулам /Хилчин/
2. А.Нурлан /Баян-Өлгий/
3. Ц.Батнасан /Хөх чоно/
3. Т.Энхтөр /Баянхонгор/
60 кг
1. Э.Цэндбаатар /Сүлд/
2. Д.Отгондалай /Хилчин/
3. О.Батхүү /УБ про/
3. Ц.Пүрэвсүрэн /Хангарьд/
69 кг
1. Б.Түвшинбат /Хүч/
2. О.Батзориг /Сүлд/
3. Б.Батзориг /Баянгол/
3. Б.Сүххуяг /Хангарьд/
81 кг
1. Н.Шинэбаяр /Алдар/
2. Б.Содгэрэл /Хөх чоно/
3. А.Бат-Очир /Хилчин/
3. Г.Мандахтөр /Хаялга/
91 кг
1. Т.Чулуунтөмөр /Хилчин/
2. Т.Ерболат /Алдар/
3. Д.Идэрбат /Зевс/
3. Б.Агарзандан /Сүлд/
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ