УИХ-ын гишүүн С.Жавхлан Тусгаар тогтнол, эв нэгдэл намын дарга Г.Уянгатай хамтран улс төр хийхээр боллоо. Тэдний хамтын ажиллагаа хэр урт удаан настай байх бол.
Экс гишүүн Г.Уянгын хувьд өнгөрсөн дөрвөн жилд тууштай улстөрч болохоо харуулж чадаагүй. 2012 оны УИХ-ын сонгуульд МҮАН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-д сонгогдсон ч намынхаа бодлогыг тууштай дэмжээгүйгээр барахгүй эцэст нь өрх тусгаарлаж, Тусгаар тогтнол эв нэгдэл намд элсэж байв.
УИХ-ын эмэгтэй гишүүд дотроос Л.Эрдэнэчимэг гишүүнтэй ойрхон нөхөрлөсөн ч сонгуулийн үеэр түүнийг хэн ч биш болгож хувирган, итгэж үл болох хүн гэдгээ харуулаад амжсан. Тийм учраас л олон нийт Г.Уянга, С.Жавхлан хоёрын хамтын ажиллагаа хэр урт удаан настай байх бол гэж “шохоорхоод” эхэлсэн хэрэг.
Огцруулах асуудлыг барьж авсан нь УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд “цоо шинэ” ажил байж болох ч экс гишүүн Г.Уянгын хувьд хуучин улиг болсон ажил. Өнгөрсөн дөрвөн жилд хэчнээн ч олон хүнийг огцруулахаар асуудал тавилаа даа, тэр бүгд бүтэлгүй болж байв. Ер нь ч тэгээд шинэковуудын хувьд улс төрд тодрох боломж нь хэн нэгнийг огцруулах улстөр хийж, гоцлох байдаг. Тийм л нэг явахгүй технологи барьж авлаа, С.Жавхлан.
NEWS.MN
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ