Дуучин, загвар зохион бүтээгч Виктория Бекхэм урлагийн хүмүүсийн нэгэн адил донж стилиэ олон удаа өөрчилж байсан билээ. Үсний өнгө, хэв маягаа өөрчилж байснаас гадна нэг хэсэг арьсаа хэт борлуулах зэргээр "Spice girls"-ийн экс дуучин олон удаа огцом өөрчлөлтийг хийж байсан. Нэг удаа бүр хөхөө томруулаад амжсан гэж байгаа. Гэхдээ хэсэг хугацааны дараа силиконоо авахуулсан л даа. Хөхөө томруулсан нь алдаа байсан тухай Виктория саяхан ам алджээ.
"Залуу охидод хөхөөрөө тоглох дэмий гэдгийг хэлэх нь зөв байх аа. Олон жил энэ тухай ам нээгээгүй нь том алдаа байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Хөхөө томруулах оролдлого маань өөртөө итгэдэггүй байснаас л болсон юм. Би байгаль эхээс өгсөн зүйлд сэтгэл хангалуун байх ёстой, түүнийг засч залруулах хэрэг огт байхгүй гэдгийг л хэлэхийг хүсч байна" хэмээн Виктория ярьсан байна.
Түүний сэтгэлийн үгийг уншсан хүмүүс дуучин, загвар зохион бүтээгч бүсгүйд талархал илэрхийлжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ