-Таныг гадаадад байх хойгуур данснаас чинь илэрсэн гэх 9.2 сая долларын асуудал босч ирсэн. Хоёр эмэгтэй Швейцарь яваад, олж ирсэн баримтыг харсан уу. Тэр баримтыг талаар та юу хэлэх вэ?
-Хүн болгонд хардах эрх байгаа. Гэвч гүтгэж болохгүй л дээ. Мэдээж хэрэг, хар багаасаа улс төрд хөл тавьсан, Оюутолгой гэдэг том төслийг хөдөлгөхөд оролцсон энэ нөхөр яавч зүгээр байгаагүй гэсэн хардлага яваад л байгаа. Баярцогт заавал нэг юм авсан гэж хардаад байна. Энэ бол бидний сэтгэлгээний хоцрогдол, гажуудал юм. Намайг байхгүй хойгуур хоёр эмэгтэй хэвлэлийнхэнд хандаж, баримт гаргаж үзүүлээд, намайг шалгаж мөрдөж байгаа гэсэн юм байна лээ. Би өөрөө олж хараагүй л дээ, хүмүүсээс л авсан мэдээлэл. Би тэр хоёр эмэгтэйг буруутгамааргүй байна. Магадгүй өөрсдийгөө маш зөв зүйл хийж байна гэж итгэж байхыг үгүйсгэхгүй. Гол нь энэ хоёр эмэгтэйг хэсэг нөхөд улс төрийн зорилгоор ашиглаж байна уу гэж харж байгаа. Эсвэл гадны хүмүүс ашиглаж байхыг үгүйсгэхгүй. Би бас хардаж байна ш дээ (инээв).
-Магадгүй л юм. Монголчууд нэг сэдвээр бие биеэ намнадаг технологи улс төрд бүр “трэнд” болсон л доо. Үнэндээ ч тэр хоёрын гаргаж ирсэн баримт, “үнэн, худал” гэсэн талцлыг бий болгоод байгаа. Тэр баримтыг та олж харсан уу?
Бүх талаараа хариуцлагаа хүлээчихээд байхад энэ асуудлыг байн, байн дэвэргээд ард түмнийг турхираад байгаа шалтгааныг нь зарим нөхдүүд намайг хэтэрхий үнэлээд байдаг юм уу эсвэл энэ намын дарга болчихно гэж болгомжлоод байдаг юм уу гэж харж сууна. Тэдний гаргаж үзүүлсэн баримтууд гээд байгаа цаас бүгд хуурамч. Яагаад хуурамч вэ гэвэл аль ч улсын банк заавал хоёр гарын үсэгтэй тодорхойлт гаргаж өгдөг. Банк хоорондын харилцааны журам угаасаа тийм.
Би тэр оффшорын асуудал босч ирэхэд дотроо бодож байсан л даа. Намайг хичнээн тайлбарлаад зарим хүн Оюутолгойтой хардсан хэвээрээ байх биз гээд. Тиймээс “Credit Suisse” банкны хуулийн газраас нь тодорхойлт гаргуулж авсан юм. Өөрөөр хэлбэл, тэр данс руу нэг л удаа мөнгө орсон. Тэр нь 2008 оны есдүгээр сарын 30-нд орж ирсэн гэдгийг баталгаажуулсан баримт. Би нэг зүйлийг гайхдаг. Хүмүүсийг жаахан мартагнуулж байгаад нөгөө асуудлаа эргэж сөхөхдөө шаал өөрөөр яриад эхэлдэг, тийм нэг хар технологи Монголд яваад байна. Энэ асуудлаар дахин дахин шалгуулахад айгаад сандраад байх юм алга. Би гэмт хэрэг үйлдээгүй. Авлига авсан, мөнгө угаасан асуудал байхгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн явдал байхгүй. Албан тушаалаа ашиглаж бусдыг болон улсыг хохироосон асуудалгүй. Миний хувьд нэг л алдаа гаргасан. Тэр нь хөрөнгө орлогодоо л тэр дансаа мэдүүлээгүй явдал. Үүнийхээ төлөө ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаасаа огцорсон. Дараа нь сонгогчдынхоо итгэлийг авч чадаагүй.
Эх сурвалж, http://www.news.mn/r/322315
Таксинд явах нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэж, хүчиндсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
МҮБХ-ноос хоёрдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагт эхэлнэ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна