“Про стар” филмсийн бүтээл “Сайн аав” кино энэ сарын 20-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Талийгаач Т.Даваасүрэн агсны дурсгалд зориулан тус филмсийн уран бүтээлчид ийнхүү “Сайн аав” киног бүтээхээр ханцуй шамлан оржээ. Киноны продюсераар “Про стар” филмсийн захирал С.Чулуунтогтох ажилласан юм. Киноны ерөнхий найруулагчаар С.Бүжин ажиллаж байгаа бөгөөд киноны зохиолыг бичжээ.
Таксины жолооч, мундаг аав гэдгээрээ олон нийтэд танигдаж, хүндлэл хүлээсэн хүн бол талийгаач Т.Даваасүрэн. Шинэ залуу аавуудад үлгэр жишээ үзүүлж буйг нь харуулсан олон сайхан нэвтрүүлэг байдгийг монголчууд андахгүй. Иймдээ ч түүний энэ сайхан чанарыг хүмүүст мэдрүүлж, аавуудад нэгийг бодогдуулах зорилгыг тээн “Про стар”-ын хамт олон ажиллажээ.
Киноны голд дүрд, жүжигчин найруулагч Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга, Ш.Жавхлан, таван хүүхдийнх нь дүрд Т.Даваасүрэн агсаны том охин Д. Энхжин, И. Мөрөн, Б.Хачиун, Э.Индра, Б.Ариун-Итгэл нар тогложээ. Мөн туслах дүрүүдэд. жүжигчин Н.Ялалт, С.Батзориг буюу Ишчү, Т.Энэрэл, зэрэг олон чадварлаг жүжигчид тоглосон байна.
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ