Буриадын Дээд зайран Баяр Цэрэндоржиевийн зөгнөлийн тухай нэвтрүүлэг Оросын төв телевизээр цацагдлаа. Ирээдүйгээ мэдэх, аз хийморь дуудах, зөвлөгөө авахаар хүмүүс түүнд ханддаг.
Баяр зайран "Манай өвөг дээдэс 50 үе дамжин бөө зайран явсан. Миний өндөр эцэг бол улсынхаа хамгийн хүчтэй зайрангийн нэг байлаа" хэмээн дурсан ярив. Баяр зайран анх энгийн амьдралаар амьдарч байснаа 23 жилийн өмнө л бөө болох ёстойгоо мэдсэн гэнэ.
Сэтгүүлчид шинэ жилийн баярын үеэр Буриадын Дээд зайранд хандаж 2017 онд дэлхийн хувь заяа ямархуу байх талаар асуужээ. Баяр зайран онгоноо дуудаж хониор тахил өргөн дараа нь анхны хуурай газрыг билэгдэх ариун ууландаа үр тариа өргөв. Ийнхүү тэрбээр сансар орчлон, дэлхий ба газар доорх ертөнцөд өргөл барьц барьсны дараа "Том сүйрэл гамшиг 2017 онд өмнөхөөс илүү их тохиолдоно. Баруун Европт үер бууж, гал түймэр дэгдэн газар хөдлөх зэргээр үе үе донсолгоно. Бас туршилтын үзэгдлүүд ч ажиглагдана. Дулаан байдаг нутагт хүйтэрнэ" хэмээн ярилаа.
Дээд зайран "2017 онд техникийн аймшигтай, маш том аваар осол гарна, энэ нь байгалийн гамшигаас үүдэлтэй байх шинжтэй. Яг Япон шиг, тэнд цунамигаас болж атомын цахилгаан станцад осол болсон доо, түүн шиг үзэгдэл 2017 онд тохионо. Гэхдээ агуу зөнч Ванга, Распутин нарын зөгнөсөн дэлхийг хамарсан том сүйрлээс зайлсхийж болно. Сайн санаа, цэвэр ухамсар ихийг бүтээнэ. Хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл бол том сүйрлээс сэргийлэхийн тулд хийх ёстой хамгийн чухал зүйл" хэмээн зөвлөжээ.
www.mnews.mn
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь
Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв
Ихэнх нутгаар хүйтэрнэ
А.Итгэлт: Намрын улиралд мал хулгайлах гэмт хэрэг идэвхиждэг
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2033 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ