“Сайнтай нь сууж сайхантай нь явалд” гэсэн үг байдаг даа. Хөрөнгө, зоорь ихтэй хүмүүс хэнийг ч нуудгайлан эрхлүүлчих “азарган” зангаа гаргаж явдаг нь далд гэхээсээ илүүтэйгээр хэнээс ч нууж хаахаа больсон асуудал болжээ. Манай оффшор данстай эрхмүүд ч амрагийн явдал дээрээ ч бас эхнэрээсээ, илүү дутуу хүмүүсээс нууцласан оффшор амрагтай байдаг нь нэг ёсны бичигдээгүй хууль юм. ТВ5 телзевизийн хөтлөгчөөр олонд танигдаж, дараа нь BLOOMBERG хэмээх босго өндөртэй сувагт эдийн засаг, хэлний мэдлэгээрээ навс гологдон гарч байсан Дөлгөөн хэмээх бүсгүй С.Баярцогтын оффшор амраг байсан гэнэ. Эхнэрийнхээ халамжнаас зугтаан оюутан бүсгүйн гарыг сэмхэн атгасан С.Баярцогт ч юм юмандаа зайтай эр гэгддэг.
Хүмүүнэлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж байхдаа үеийнх нь оюутнууд автобусаар явж байхад Дөлгөөн бүсгүй цагаан машин хөлөглөн, байр сууцаа бэлдүүлэн ёстой л хааны удаах татвар эм аятай аягладаг байсан гэж хамт суралцаж байсан нөхөд нь ярьдаг юм билээ. Хүн хээд хэвтэж байсан ч инээд алдан тайлбарладаг энэ бүсгүй Mongol HD телевизд мөн л ажиллаж байсан ч бас л замхраад алга болсон.
Мэдлэг боловсролоо дээшлүүлэхдээ анхаарлаа хандуулаагүй байж хүний нөхрийн мөрийг түшихдээ гарамгай энэ мэтийн түүхий бүтээгдэхүүнүүд сэтгүүл зүйн салбарыг гашилгаж байгааг харахад мэргэжил нэгт нөхдөд нь олиггүй байдаг сурагтай. Хүссэн болгон нь хөөрхөн царайныхаа ард хоосон хонгио болсон тархиа нууж олны өмнө гараад байвал манай сэтгүүл зүйн салбар ч дээ, нэг л явцгүй санагдаад байх чинь ээ.
PAPARATSI.MN
Нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын “дунд” зэрэгтэй байна
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
Өргөдөл, гомдлын цахим системийг сайжруулж, “нэг хүсэлт-нэг шийдвэрлэлт”-ийг хэрэгжүүлнэ
Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна