Залуу халуун явахад зай болгонд очиж тарвалзан, завсар бүрт шургалж байсан эрхмүүд одоогийн амьдралдаа эзэн сууж, огт байгаагүй мэт бусдыг үгүйсгэх нь үнэхээр гаслантай. Манай урлаг соёлын олны танил хүмүүс ч бас энэ замыг дайраад өнгөрчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүртэл өмнөх амьдралынхаа талаар ул мөрөө үлдээлгүй урагшаа зүтгэсэн эрхмүүдийн тоонд “Шинэ үе”-н том ах жүжигчин Н.Ариунболд багтжээ.
Түүний хамгийн их нууцладаг өмнөх амьдралынх нь эзэн нь өдгөө 25-р суваг телевизийн “Bon appetit” хоолны нэвтрүүлгийг хормогч зүүгээд хөтлөдөг Ц.Энхтуяа хэмээх бүсгүй гэнэ. Тайзан дээр хүртэл амьдрал зохиохдоо “Салалт гэсэн үгийг үгийн сангаас аваад хаямаар байна, хүүхдээ битгий өнчрүүлээрэй хүмүүс ээ, хүүхэд чинь хайр нэхэж л энэ хорвоод ирдэг юм шүү, сонгосон амьдралдаа эзэн нь байгаач ээ” хэмээн уриалдаг Бооёо өөрөө ч амьдрал дээрээ тийм ариухан хүн биш бололтой.
Тэр ч байтугай хаана ч ярилцлага өгсөн “Би гурван л охинтой” хэмээн бахархалтай нь аргагүй өгүүлдэг тэрбээр өмнөх амьдралдаа үлдээсэн ганц сайхан хүүтэй гэнэ. Хамгийн харамсалтай нь өөрийн хүүгээ үгүйсгэн хошин шогдож явдаг түүнийг “Арай ч дээ, хаясан хүүхэд нь хүн биш аятай аашлах юм” хэмээн гайхан жиг жуг гэлцдэг сурагтай. Яахав, одоо бол юм юмаар дутахаа байгаад юм юмыг элэглэн амьдарч байгаа ч амьдрал буцаад өөрийг нь өшиглөдөг гэдгийг үрээ үгүйсгэсэн хүмүүс санаж л явах учиртай баймаар сан.
PAPARATSI.MN
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
"The Nanny Agency Mongolia" Филиппин асрагчдаа "Эрүүл Life – Хоол зүйч Rita"-гийн сургалтад хамрууллаа
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаана
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ТАНИЛЦ: Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах БАЙРШИЛ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа